Migma-Electronics Co.,Ltd   Таны сагс    Нөхцөл    Бүтэц
 



Гишүүн:

Нууц үг:

Гишүүнчлэлгүй бол Шинийг үүсгэх



Та 2007-06-01-с хойших манай
586859 дахь зочин боллоо.


Мэдээ мэдээлэл
Оюутнууд интернэттэй, даатгалтай үндэсний брэндийн зөөврийн компьютертэй болно
Засгийн Газар он гарснаас хойш оюутан бүрт 70 мянган төгрөгийн тэтгэлгийг олгож эхэлсэн. Тэтгэлэг оюутнуудад бодит санхүүжилт болж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл ч эхнээсээ чих дэлсч, сургуулиуд сургалтын төлбөртөө нэхэн шаардаж, багш нар гарын авлага гэх нэрийдлээр өөрсдийн номоо шахаж, оюунлаг үйлст зориулагдахаар олгогдсон оюутны тэтгэлгийг оргүй зүйлс болж байгаа гэсэн гомдол Оюутны Холбоонд ирсээр байгаа юм.
2012.04.06 Дэлгэрэнгүй 
МGM-ийнхэн соёмботой нөүтбүүкнийхээ дээжийг өргөн барив
Мигма Электроникс ХХК Монголын анхны технологийн брэнд MGM соёмботой нөүтбүүкнийхээ дээжийг өнөөдөр УИХ-ын Тамгын Газарт өргөн барилаа. Байгуулагдаад 11 жил болж буй тус компанийхан монгол инженерийн ур ухаанаар бүтсэн анхны зөөврийн компьютер - МARS 1 буюу Ангараг 1 нөүтбүүкээ УИХ-ын Тамгын Газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд гардуулахдаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Монголын анхны зөөврийн компьютерийн анхдагч хэрэглэгч байгууллага болж, үндэсний компани, үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих үйлст манлайлан оролцсонд талархлаа илэрхийлсэн юм.
2012.04.05 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК болон Dell компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мигма Электроникс ХХК болон Dell компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Мигма Электроникс ХХК Dell компанитай хамтран ажилладаг бөгөөд, DELL компанийн Төлөөлөгчид хүрэлцэн ирж Мигма Электроникс ХХК-н хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Мигма Электроникс ХХК-ийн “MGM Үндэсний Цахим Дэлгүүрүүд”-ээс Dell брэндийн сервер болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд захиалан авах боломжтой юм.
2012.04.01 Дэлгэрэнгүй 
Тэнгэрийн тамгатай Монгол цахим
Монголын мэдээлэл, холбооны технологийн анхдагчдын нэг гэгдэх Г.Оюунбаатарын 2004 оноо Монголд компьютер бүтээсний 20 жилийн ойг таширлуулан бичсэн дурсамжийг сөхмөөр байна.

“... 1984 онын хоёрдугаар сар гэхэд цуглуулсан сэлбэг, деталь, гетинакс хавтан, монтажийн утас болон хавтан, монтажийн утас болоод багажнууд, баримт бичиг, ном сэтгүүлүүдийг цуглуулан Залуу техникчдын ордонд угсарч эхэлсэн юм. Ийнхүү олон сар нойр хоолгүй зүтгэсний эцэст “Оч-1” бий болсон юм...” гэсэн нь бий. Хөрөнгөтний үзэл суртал хэмээх явцуу ойлголтыг ялан дийлж, монгол инжерүүдийн гараар тэртээ 1984 онд мэдээлэл, холбооны технологид оч үсэрсэн нь энэ. Түүнээс хойш төр, цаг эргэж Монгол улс дэлхий ертөнцөд үүдээ нээснээр эрээн мярааны цуваа манайхыг чиглэх болсон юм. Мэдээлэл, холбооны технологид ч дэвшил гарч, “DELL”, “ACER”, “ASUS” “LENOVO” гээд гадаад нэртэй, гял цал компьютерээр дотоодын зах зээл гахаж эхэллээ. Хэрэглэгчдийн дунд хэзээ манайх нэг ийм юм хийнэ дээ гэсэн битүүхэн хүлээлт басчхүү гутрал байсныг хэн ч нуухгүй ээ.
2011.12.23 Дэлгэрэнгүй 
Монголын анхны зөөврийн компьютерээ Нийслэлчүүддээ танилцууллаа.
2011.11.29-ний өдөр Сүхбаатарын талбайд “Нийслэлчүүд 2011” хотын баяр болж өнгөрлөө.
Баярын фестивалийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, “ЭрхэсСофт” ХХК хамтран зохион байгуулж байна.
Баярт хүрэлцэн очих нийслэлчүүд өвөрмөц маскарад парад, халуунхоол, сүү, чацаргана, кофе, цайны өвөрмөц фестивалиудтай үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээн, тоглоом, гэрэлт дэнлүү хөөргөх ёслол, өвөрмөц шоунуудыг нийслэлчүүддээ толилууллаа.
Энэхүү “Нийслэлчүүд 2011” фестивалын уриа бас гол зорилго нь “Хоггүй, эрүүл анхны их хотын баяр” гэдгээрээ онцлогтой.
2011.11.29 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК-ийн 10 жилийн ойн арга хэмжээд уригдсан гадаадын хамтран ажиллагч байгууллагын зочид төлөөлөгчид Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, Чингисийн нутгаар аялал хийлээ.
Мигма Электроникс ХХК-ийн 10 жилийн ойн арга хэмжээнд уригдсан гадаадын хамтран ажиллагч байгууллагын зочид төлөөлөгчдийг Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд, Чингис хааны өлгий нутгаар аялууллаа.
2011.10.04 Дэлгэрэнгүй 
Тайванийн Gigabyte групп Монгол дахь албан ёсны дистрибьютерээрээ Мигма Электроникс ХХК-ийг сонголоо.
Мигма Электроникс ХХК-ийн 10 жилийн ойн үйл ажиллагааны үеэр нэгэн томоохон үйл явдал болсон нь Дэлхийд алдартай Тайванийн Gigabyte группын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр манай компани сонгогдсон явдал байлаа.
2011.10.04 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК Монголын анхны зөөврийн компьютеруудыг танилцууллаа.
MGM үндэсний брэндээ 5 дахь жилдээ хөгжүүлж буй туршлага дээрээ тулгуурлан MGM инженерийн шийдлийн баг Монголын анхны нөүтбүүкүүдийг танилцуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг нээж Мигма Электроникс ХХК-ийн ерөнхий захирал Б.Анхныбаяр , MGM брэндийн нөүтбүүкний техникийн шийдлийн талаар R&D инженер Б.Гантүвшин, брэнд менежер Б.Гончигдорж нар танилцуулга хийснээр энэхүү арга хэмжээ эхэлсэн юм.
2011.10.04 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК 10 жилийн ойн баяраа тэмдэглэлээ.
Мигма электроникс ХХК-ийн 10 жилийн ойн баяр, MGM брэндийн 5 жилийн ой, MGM Монгол брэндээ хөгжүүлж буй туршлага дээрээ тулгуурлан Монголын анхны зөөврийн компьютер нөүтбүүкүүдийг бүтээсэн олон үйл явдал давхацсан баярын үйл ажиллагаа SS club-д 2011 оны 10 дугаар сар 5 нд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
2011.10.04 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК, Монгол улсын шилдэг Харцага, Начин цолтнуудын халз барилдааныг зохион байгууллаа.
Мигма электроникс ХХК 10 жилийн ойн хүрээндээ цуврал арга хэмжээнүүдийг зохион явуулж байгаа бөгөөд Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Витамин студитэй хамтран Шилдэг Начин, Харцагуудын бооцоотой халз барилдааныг Монгол бөхийн өргөөнд 2011 оны сарын өдөр зохион байгууллаа.
Бөх сонирхогч Монгол түмэн бөхийн өргөөг зайгүй болтол дүүргэсэн энэ арга хэмжээнд Монгол улсын харцага Батболдоор ахлуулсан Харцагуудын багт улсын харцага Бямбажав, Бат-Орших, Даваабаатар, Мөнхбат, Пүрэвжав нар, Монгол улсын начин Эрхэмбаяраар ахлуулсан Начингуудын багт Улсын начин Бат-Эрдэнэ, Лхагвадорж, Содномдорж, Цацавшир, Өсөх-Ирээдүй нар хүч үзэн тойргийн журмаар барилдсан юм.
2011.05.10 Дэлгэрэнгүй 
Мигма-Электроникс ХХК-ийн 10 жил, MGM брэндийн 5 жил, Батлан хамгаалах яамны 100 жилийн ойд зориулан Монголд анх удаа цэргийн зориулалттай MGM Шонхор 4М загварын нөүтбүүкээ танилцуулж байна.
Мигма Электроникс ХХК-ийн 10 жил, Батлан хамгаалах яамны 100 жилийн ойд зориулан Монголд анх удаа MIL-STD-810G, ус чийг, шорооны хамгаалалтын олон улсын IP65 стандартыг хангасан цэргийн зориулалттай MGM Шонхор 4М загварын нөүтбүүкийг танилцууллаа. Энэ бүтээгдэхүүн нь Монгол орны хатуу ширүүн уур амьсгал, замын нөхцөлд тусгай болон төрийн ажил, онцгой мэдээлэл боловсруулах, инженерчлэлийн тооцоо хийх зэрэгт дээд зэргээр зохицсон, шаардлага хангасан болно.
2011.05.09 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК-ийн MGM үндэсний цахим дэлгүүрүүд BEST SERVICE-2010 “Үйлчилгээний загвар байгууллага” алтан медаль, өргөмжлөлөөр шагнаг
Хэрэглэгч олон нийтийн төлөөллийн санал асуулга, төрийн болон төрийн бус байгууллагын үнэлэлтээр Мигма электроникс ХХК-ийн MGM үндэсний цахим дэлгүүр нь Орчин үеийн худалдаа, үйлчилгээний чанар стандартыг хангасан үйлчилгээний соёл, дэвшилтэт технологи, орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа тул хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар Худалдаа, Үйлчилгээний анхдагч загвар байгууллага “ BEST SERVICE-2010” алтан медаль өргөмжлөл хүртлээ.
2010.09.18 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК-ийн MGM үндэсний цахим дэлгүүрээр “Woman`s grand prix” буюу Дэлхийн шатрын холбооны Гранпри тэмцээнд дэлхийн шилдэг 16 шат
Шатарын их мастерууд оюуны алжаалаа тайлангаа тэмцээний ивээн тэтгэгч зарим компанид зочилсон юм. Тэмцээний мэдээллийн технологийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа манай компанийн MGM цахим дэлгүүрээр зочилж Монголын анхны MGM брэндийн компьютерууд, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүд, бүтээгдэхүүнүүдтэй танилцаж Мигма Электроникс ХХК-ийн хамт олонд өөрсдийн зураг бүхий дурсгалын зүйлээ гардууллаа.
2010.08.03 Дэлгэрэнгүй 
Манай компани “Woman`s grand prix” буюу Дэлхийн шатрын холбооны Гранпри тэмцээний мэдээллийн технологийн ивээн тэтгэгчээр ажиллалаа.
Woman's grand prix буюу Дэлхийн шатрын холбооны Гранпри тэмцээнд дэлхийн шилдэг 16 шатарчин тойргоор тоглож байгаа. Энэхүү тэмцээний тав дахь цуврал тэмцээн энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.
2010.07.29 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК, БСШУЯ-ны Соёл Урлагийн Хороо, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Эгнэшгүй Санаа Төв хамтран “Уран Хатгамалчдын Улсын Уралдаан”-ыг зохион байгууллаа.
Үндэсний үйлдвэрлэгч , MGM технологийн брэндийг бүтээгч Мигма Электроникс компани гарын уран, ухааны цэцнээрээ урласан хатгамлыг өрсөлдүүлэх уралдааныг ивээн тэтгэн, хамтран зохион байгууллаа.


Соёл урлагийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хатгамлын урлагийг хөгжүүлэх, сан хөмрөгийг нь нэмэгдүүлэх, үндэсний уран хатгамлын бүтээглийг эрэлттэй болгох, хөгжүүлэх зорилгоор уран хатгамалчдын улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд зүү ороох, задгай, битүү, хэрээсэн зэрэг хатгамал, зээгт наамал, үндэсний брэнд гэсэн төрлөөр өрсөлдсөн. Хатгамалын төрөл тус бүрийн эхний 3 байрыг шалгаруулж, шагналыг Мигма электроникс ивээн тэтгэн, шагнал гардуулсан.
2010.07.10 Дэлгэрэнгүй 
Мэдээлэл холбооны технологийн салбарын шилдэгүүд тодорлоо.
“ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН” ээр МGM БРЭНД КОМПЬЮТЕР 2 дахь удаагаа дахин тодорлоо.
Мэдээлэл холбооны салбарын шилдэгүүдийг тодруулдаг “мэдээлэл, холбооны технологийн шилдэг сонголт-2009 шалгаруулалтаар Мэдээлэл технологийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүнээр “MGM үндэсний брэнд” компьютер 2 дахь жилдээ дахин шалгарсан байна. Мөн дэвшилтэд технологийг нэвтрүүлэгчээр Мобиком корпорацийн “илүү дэвшилтэд 3,5G” технологи, Интернэтийн шилдэг үйлчилгээгээр МЦХ ХК “өндөр хурдны ADSL үйлчилгээ” шалгарчээ.
2009.12.29 Дэлгэрэнгүй 
Мигма электроникс ХХК Үндэсний шилдэгээр тодорлоо.
Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг гранд экспо наадмаас Мигма электроникс ХХК Компьютерийн худалдаа үйлчилгээний салбарын тэргүүн байрыг эзэлсэн байна.
2009.12.14 Дэлгэрэнгүй 
Монголын анхны брэнд нөүтбүүк худалдаанд гарлаа.
Манай компани 2009 оны 11 дүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баяраар MGM брэндийн нөүтбүүкээ худалдаанд гаргалаа. 10,2”, 11,1”, 13,3” инчийн 3 төрлөөр гарч байгаа нөүтбүүкүүд овор хэмжээ бага, авч явахад авсаархан, маш нимгэн, атом спү, 160gb багтаамжтай, 1024mb DDR2 санах ойтойгоос гадна камер, memory картууд уншигчидтай.
2009.11.27 Дэлгэрэнгүй 
MGM DC solution төсөл хэрэгжүүллээ.
Манай компани нь MGM DC solution төсөл хэрэгжүүлж монголд анх удаагаа 12 вольтын компьютер гаргалаа.
2009.05.19 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК-ийн Дэд захирал Ж.Ихбуян: Манай компани Компьютерийн зах зээлд хувьсгал хийлээ.
Танай компаниас компьютерийн цоо шинэ дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн гэж сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
2009.05.13 Дэлгэрэнгүй 
“MGM” КОМПЬЮТЕР 2008 ОНЫ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БРЭНДЭЭР ТОДОРЛОО.
Монгол улсын хувьд харьцангуй залуу салбар гэгддэг ч асар хурдтай хөгжиж цаг хугацаатай уралдан дэвшилтэд технолгийг хэрэглэгчиддээ санал болгож байдаг мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарынхан оны шилдэгүүдээ өргөмжиллөө. Шинэ хуучин оны зааг дээр уламжлал болон гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Мэдээлэл, холбооны технологийн шилдэг сонголт-2008” арга хэмжээг мэдээлэл харилцаа холбоо технологийн газар, МИДАС/ МОНИТА ТББ, Мэдээлэл технологийн үндэсний Парк Миний компьютер сэтгүүл санаачлан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шалгаруулалтад 16 номинацид 30 шахам байгууллага өөрсдийн шилдэг гэж үзсэн 60 шахам бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож өрсөлдүүлжээ. Оны шилдэгээр тодорсон бараа бүтээгдэхүүнүүд нэлээдгүй хатуу шүүлтүүрээр шүүгдсэн гэж зохион байгуулагчид нь хэлж байна.
2008.12.17 Дэлгэрэнгүй 
MGM&Sunteam шинэ брэндийн ширээг худалдаанд гаргалаа.
Мигма Электроникс ХХК болон SUNTEAM групп хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар MGM брэндэд зориулсан MGM&Sunteam гэсэн хамгийн орчин үеийн загвар дизайнтай, өндөр чанартай компьютерийн ширээг худалдаанд гаргалаа.
Ингэснээр MGM брэндийг хамгийн чанартай, орчин үеийн загвар дизайн бүхий MGM&Sunteam ширээ дагалдахаар боллоо.
2008.11.18 Дэлгэрэнгүй 
MGM брэнд Geforce 9000 серийн график картуудаар тоноглогдлоо.
MGM брэнд Тайванийн Sparkle Computer компанийн Sparkle Geforce 9000 серийн график картуудаар тоноглогдлоо. Ингэснээр мэргэжлийн түвшиний хэрэглэгчид, график дизайны хэрэглэгчид, тоглоомчдын хэрэгцээг бүрэн хангахуйц шийдэл болж чадлаа.
2008.11.15 Дэлгэрэнгүй 
Манай Мигма Электроникс ХХК “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” цол өргөмжлөл хүртэв.
Монгол улсад нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 66 жилийн ойг тохиолдуулан нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж улс эх орныхоо түүхэн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан, хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа чанар стандартад нийцсэн үйлдвэр үйлчилгээг хүргэж буйд тань талархан “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” цол өргөмжлөл хүртээв.
2008.11.10 Дэлгэрэнгүй 
Боловсролыг дэмжигч MGM Брэнд
Мигма Электроникс ХХК Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаа боловсролыг дэмжиж MGM N2008 шинэ загвараа оюутнуудад 299$ -р худалдаалж бэлэг барихаар шийдлээ.
2008.11.05 Дэлгэрэнгүй 
MGM N2008 шинэ загварын компьютерийг худалдаанд гаргалаа.
Манай компани MGM N2008 шинэ загвар гаргалаа. MGM N2008 шинэ загварын онцлог нь өндөр үзүүлэлттэйгээс гадна үнэ хямд байгаа явдал юм. Та үнэ хямд үзүүлэлт сайтай компьютерийг сонирхож байвал eMGM Computersuperstore компьютерийн үндэсний сүлжээ их дэлгүүрүүдээр ороорой.
2008.11.01 Дэлгэрэнгүй 
MGM Брэнд компьютерийг дэлхийн № 1 Edifier Subwoofer дагалдахаар боллоо.
МGM Брэндийн гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байгаа бөгөөд Мигма-Электроникс ХХК болон Дэлхийн тэргүүлэгч аудио төхөөрөмж үйлдвэрлэгч Edifier International групп хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монголд Мигма Электроникс ХХК зөвхөн Edifier брэндийг албан ёсоор худалдан борлуулах, төлөөлөх эрхтэй албан ёсны дистрибютер болсон бөгөөд MGM Брэндийн бүх төрлийн компьютерийг дэлхийн №1 Edifier Subwoofer дагалдахаар боллоо.
2008.09.10 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК "MGM Үндэсний цахим дэлгүүр" Компьютерийн Үндэсний Сүлжээ Их дэлгүүрийг шинэчлэн байгуулллаа.
Мигма Электроникс ХХК Хэрэглэгчиддээ илүү ойр, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд "MGM Үндэсний цахим дэлгүүр" компьютерийн үндэсний сүлжээ их дэлгүүрийн стандартад шилжин ажиллаж байна.
2008.08.08 Дэлгэрэнгүй 
Манай Компани Тайванийн ASUSTEK компанийн албан ёсны дистрибютер боллоо.
Мигма Электроникс ХХК нь Тайванийн ASUSTEK компанийн Албан ёсны дистрибютер боллоо. ASUS брэндийн Showroom-ийг удахгүй нээхээр төлөвлөж байна.
2008.07.15 Дэлгэрэнгүй 
Манай компани Шилдэг маркетингтай байгууллага-2007, Шилдэг маркетер-2007 цом, өргөмжлөл хүртлээ.
Монголын Маркетингийн Холбооны оны шилдэгүүдээ тодруулах арга хэмжээ үр өгөөжөө өгсөн, маркетингийн ноу-хаутай танилцсан үндэсний хэмжээний маркетингийн баяр болсон юм.

Шилдэг маркетингтай байгууллагын цом, өргөмжлөлийг “Есөн од” ХХК, “Нью Жуулчин тур”, “Ньютел “ХХК, “Изинис эйрвэйз “ХХК, “Скай трейдинг” ХХК, Улаанбаатар хотын банк, Хуримын ордон, “Мигма электроникс” ХХК, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, TV-5 Телевиз гэсэн 10 байгууллага хүртлээ.
2008.02.02 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК ''СТАНДАРТ 2007'' шагнал хүртлээ.
Олон улсын чанарын стандартыг хөгжүүлэх үйлсэд өөрийн байгууллагын үнэтэй хувь нэмрийг оруулж, чанар стандартад нийцэхүйц үйл ажиллагааг эрхэлж буйг үнэлсэн 2007 оны анхдугаар СТАНДАРТ 2007 өргөмжлөл гардан авлаа.
2007.07.23 Дэлгэрэнгүй 
MGM брэндийн хамтын ажиллагаа
Мигма Электроникс компанииас гаргаж буй MGM брэнд нь 5 үндсэн дүрэм баритлахаар ажиллаж байгаа ба үүний нэг болох “High Quality Source” ба эд ангиудаа чанартай, томоохон үйлдвэрлэгч компаниудаас нийлүүлэх дүрэм баримтэлж байгаа билээ.
2007.06.09 Дэлгэрэнгүй 
2007 оны 6-р сарын 2 Монголын үндэсний шинэ брэнд MGM –ийн нээлтийн ажиллагаа, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.
MGM үндэсний шинэ брэндийг танилцуулах үйл ажиллагаа Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад 2007 оны 6-р сарын 2 нд нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газрын дарга Ч. Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Баяртсайхан албаны бусад хүмүүс, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс оролцлоо.
MGM брэндийн нээлтийн арга хэмжээг эхлүүлж Мигма Электроникс ХХК-ын Ерөнхий захирал Б.Анхныбаяр, МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Баяртсайхан нар үг хэлж ёслолын тууз хайчилснаар Монголчууд өөрийн шинэ брэнд компьютертай боллоо.
2007.06.02 Дэлгэрэнгүй 
MGM брэндийн шатрын тэмцээн боллоо.
Мэдээлэл Технологийн үндэсний паркад нээлтээ хийсэн MGM брэндийн нэрэмжит шатрын тэмцээнийг 8-12 насны ангилалд зохион байгуулж тэргүүлсэн 3 хүүхдийг MGM брэндийн нэрэмжит өргөмжлөл, брэндийн шатар, үнэ бүхий зүйлээр шагналаа.
2007.06.02 Дэлгэрэнгүй 
MGM брэндийг хэн сайн сурталчлах вэ?
MGM брэндийг танилцуулах хэвлэлийн бага хурал дээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарласан MGM брэндийг хэн сайн сурталчлах вэ уралдаанд МҮОН Телевизийн MMагентлаг шалгарч MGM брэндийн иж бүрэн компьютерээр шагнууллаа.
2007.06.02 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК 5 жилиийн ойгоо тэмдэглэж, шилдэг харилцагчдаа шалгаруулав.
Мигма Электроникс” ХХК-ийн 5 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд бидэнтэй гар, сэтгэл нийлэн, тууштай хамтран ажилласан дараах байгууллагуудыг Шилдэг харилцагч байгууллагаар өргөмжилж MGM Харцага иж бүрэн компьютерээр урамшууллаа.
2007.06.02 Дэлгэрэнгүй 
Компьютерээ урьдчилгээ төлбөргүйгээр авах боломжтой боллоо.
Мигма Электроникс ххк Голомт, Монгол Шуудан банктай хамтран худалдан авагчиддаа урьдчилгаа төлбөргүйгээр 100% лизингээр 24 сарын хугацаатай авах боломжийг олголоо.
2007.06.02 Дэлгэрэнгүй 
MGM брэндийг үйлдвэрийн үнээр авах алтан боломж, MGM брэнд шатар.
Тус компанийхан MGM брэндийн компьютерийг 2007 оныг дуустал сар болгоны сар, өдрийн давхацсан тоотой өдөр үйлдвэрийн үнээр зарж байхаар тогтов. (1 сарын 1, 2 сарын 2, 3 сарын 3, ….12 сарын 12 )
Мөн MGM брэнд компьютер болгондоо mgm брэндийн “MGM 3in 1 game set “ сонирхолтой шатрыг дагалдуулж байхаар тогтов.
2007.06.02 Дэлгэрэнгүй 
Мигма Электроникс ХХК 2007 оны Тэргүүний Аж Ахуйн Нэгж өргөмжлөл хүртлээ.
Монгол Улсын Засгийн гакраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг өөрийн салбартаа мөрдлөгө болгон хэрэгжүүлж улс эх орныхоо түүхэн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулан, хэрэглэгч үйлчлүүлэгч нэртаа чанар стандартад нийцсэн үйлдвэр үйлчилгээг бий болгоход зориулсан хөдөлмөр бүтээл, оюуны их хөрөнгө оруулалт, ур ухаан, авьяас чадвартай баг бүрдүүлэн ажиллаж буйг үнэлсэн 2007 оны ТЭРГҮҮНИЙ АЖ АХУЙН НЭГЖ цол өргөмжлөл гардан авлаа.
2007.05.17 Дэлгэрэнгүй 
“MIGMA ELECTRONICS CENTER” шинэ төв нээгдлээ.
Азийн орнуудын жишгээр монголд анх удаа үдшийн 22 цаг хүртэл ажиллах шинэ төвөө нээлээ. Мигма Электроникс ХХК нь Шинэ төвөөрөө дамжуулан худалдан авагч, хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэндээ Мэдээллийн технологийн хамгийн шилдэг, шинэ цогц шийдлийг хүргэж байгаа бөгөөд та ажлаа тараад л манай төвөөр үйлчлүүлж компьютертай холбоотой бүгдийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжтой. Шинэ төв яг хотын төвд буюу Цэцэг төвийн замын эсрэг талд байрлаж байна.
2007.04.30 Дэлгэрэнгүй 
“Fida International” , “Topica Technology”, “Klien Ross International” компаниудын дистрибьютер боллоо.
Тайван, Сингапурын “Fida International ” , “Topica Technology”, “Klien Ross International” компаниудын дистрибьютер болсноор TOPICA брэндийн хяналтын камер, Prolink брэндийн дэлгэц, тог баригч, сүлжээний төхөөрөмж, Chronos брэндийн компьютерийн эд ангиудыг бөөнөөр болон жижиглэнгээр нийлүүлж эхэллээ.
2006.07.23 Дэлгэрэнгүй 
IT EXPO-85 үзэсгэлэнгээс “Санаачлагатай оролцогч-2006” өргөмжлөл хүртлээ.
МХХТГ, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулсан Мэдээлэл Харилцаа Холбооны Технологи -85 үзэсгэлэнд оролцож “Санаачлагатай оролцогч” өргөмжлөл хүртлээ.
2006.06.12 Дэлгэрэнгүй 
Спикер групп компанитай хамтран Ангууч программыг худалдаж буй бүх компьютертаа үнэгүй суулгаж өгөхөөр боллоо.
Мигма Электроникс ХХК нь “Спикер групп” ХХК-ын бүтээл болох “AНГУУЧ 2.1” Монгол хэлний үг үсгийн алдаа засах програмыг борлуулж буй бүх компьютертаа суулгаж ашиглах онцгой эрхийг авлаа.
2005.12.25 Дэлгэрэнгүй 
Бүх Нийтийг Компьютержүүлэх Хөтөлбөрийн 2-р үе шатыг амжилттай хэрэгжүүлж байна.
Мигма Электроникс ХХК нь Бүх нийтийг компьютержуулах хөтөлбөрийн 2-р үе шатанд өөрийн 4 салбар дэлгүүрээр хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, өндөр чанар бүхий компьютер түүний дагалдах хэрэгслүүдийг худалдаалж байгаа бөгөөд хөтөлбөрийн хугацаанд олон төрлийн урамшуулал, шинэлэг үйлчилгээ явуулж байна.
2005.09.19 Дэлгэрэнгүй 
“Micronet Communication” компанийн монгол дахь дистрибьютер боллоо.
Дэлхийд сүлжээний тоног төхөөрөмжөөрөө тэргүүлэгч “Micronet Communication ” компани монгол дэх онцгой эрхт төлөөлөгчөөрөө “Мигма Электроникс” компанийг сонголоо. Micronet Communication inc нь дэлхийн 100 гаруй улсад дистрибьютертээ, SOHO- с гадна WIRELESS, GIGABIT, BROADBAND, IP TELEPHONY -д үйл ажиллагаа явуулдаг Тайванын компани юм.
2005.06.14 Дэлгэрэнгүй 
Бүх Нийтийг Компьютержүүлэх Хөтөлбөрийн албан ёсны хэрэгжүүлэгч компаниар шалгарч хөтөлбөрийн 1-р үе шатыг амжилттай хэрэгжүүллээ.
Мигма Электроникс ХХК нь Монгол Улсын Засгийн Газар, Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газараас зарласан “Бүх нийтийг комьютержүүлэх хөтөлбөр”-ийн албан ёсоор хэрэгжүүлэгч компаниар шалгарч 1-р хөтөлбөрийг 2005 оны 6-р сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж ирсэн.
2005.06.09 Дэлгэрэнгүй 
Хуудас:

Санхүүгийн түрээс нь зээлийн баталгаа буюу барьцааны хангалттай хөрөнгөгүйгээс банкнаас зээл авах боломжгүй аж ахуйн нэгж болон иргэдэд тоног төхөөрөмж эд хөрөнгө худалдан авахад нь шаардагдах дунд болон урт хугацааны санхүүжилтийн нэн чухал эх үүсвэр юм. Санхүүгийн түрээсээр олгож буй зээл нь мөнгөн хэлбэрээр бус, харин эд хөрөнгө, тоног төхөөрөмж болж түрээслэгчид очно. Дэлгэрэнгүй









Таны сагс
Тоо хэмжээ: 0
Нийт дүн: 0.00
Сагс руу | Захиалах
Мэдээ мэдээлэл
Оюутнууд интернэттэй, даатгалтай үндэсний брэндийн зөөврийн компьютертэй болно
/2012.04.06/
МGM-ийнхэн соёмботой нөүтбүүкнийхээ дээжийг өргөн барив
/2012.04.05/
Мигма Электроникс ХХК болон Dell компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
/2012.04.01/
Тэнгэрийн тамгатай Монгол цахим
/2011.12.23/
Монголын анхны зөөврийн компьютерээ Нийслэлчүүддээ танилцууллаа.
/2011.11.29/
Дэлгэрэнгүй


Дэлгэрэнгүй



Мигма-Электроникс ХХК. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.
Вэб дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК.